ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
....Эрхэм хүндэт цахим хуудсаар зочлогч хатагтай ноёдоо, ....Байгалийн асар их нөөц баялаг, өвөрмөц ёс заншил, аугаа их түүх, асар их ирээдүйтэй, найрсаг зочломтгой зангаараа дэлхийд алдартай монгол түмний өмнөөс та бүхний энэ өдрийн түмэн амгаланг эрин мэндчилж байна. ....Нэг мянга есөн зуун наяад оны сүүл, ерээд оны эхэн үед эх оронд минь өрнөсөн ардчилсан хувьсгалийн үрээр хувийн аж ахуй, хоршоо, пүүс компаниуд байгуулагдаж зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжсэн билээ. ....Бидний хэсэг нөхөд 1963 оноос үйл ажиллагаагаа явуулж байсан 33-р ангийг 1996 онд өмч хувьчлалаар бүрэн худалдан авч өөрийн компанийг байгуулсан билээ. Энэ цагаас өнөөдрийг хүртэл цооногийн геофизикийн судалгааны ажлыг дагнан гүйцэтгэж гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд өөрийн үйлчилгээг хүргэсээр байна. ....Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй гадаад дотоодын эрхэм түншүүд та бүхэнтэй хамтран ажиллахад бидний зүгээс үргэлж баяртай байх болно.
....Та бүхнийг хүндэтгэн ёсолсон, ....Н.ЗОРИГТБААТАР ....ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ