Blog

TMK Energy: "Terra" хайгуулын талбайд 45 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлэв

“TMK Energy” компани Монголд коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг “Terra Energy”-тэй хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани "Terra" хайгуулын талбайд 45 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлснээ мэдээллээ.

TMK-ENERGY-1Y-GFX.jpg

Түүнчлэн "Нарийн сухайт" хайгуулын бүсээс 100 км-ийн зайд байрлах "Terra" хайгуулын хөтөлбөрийн хүрээнд өрөмдөх цооногийн тоог дөрөв болгож нэмэхээр байгааг тус компани тайландаа дурдсан байна.

Байгалийн хийн хайгуулын “TMK Energy” компани Монголд коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг “Terra Energy”-тэй хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа юм.

TMK-ENERGY-YTD-GFX.jpg

Мөн "Нарийн сухайт"-ийн үйлдвэрлэлийн цооногууд үр дүн сайтай байгааг “TMK Energy” мэдэгдлээ. Тодруулбал: есдүгээр сарын турш “Lucky Fox 1” болон “Lucky Fox 2” цооногийн хийн түвшин үе шаттайгаар нэмэгдсэн гэжээ. Хэдий тийм боловч “Lucky Fox 3” цооногийн хувьд шахуургын доголдлоос үүдэн хэсэг хаалттай байсныг дурдсан байна.